ЭМЯ: 14495 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
2020.01.29-НЫ өдөр 14495 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Эдгээр бүх тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд баталгаажсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Нийт Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 болсон байна.
Өчигдөр Интермед эмнэлэгт сайн дурын шинжилгээ өгсөн 4 хүн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд Интермед эмнэлгээс ирсэн нэг хүний биеийн байдал маш хүнд, амьсгалын зохиомол аппаратанд байна.
Баянзүрх дүүргийн X appartment хороололтой холбоотой батлагдсан тохиолдол 14 болсон, mix pizza ажилчидтай холбоотой 9, асрамжийн газрын 2 хүүхэд мөн халдвар авсан байна. Хаа нэгтэй халдвар гарахад тархах тохиолдол маш их тул та бүхэн халдварын хамгаалалтаа сайн хийгээрэй гэж хэлмээр байна. 1000 гаруй ойрын хавьтал, 6000 гаруй 2 дахьч хавьтал байна.