Улаанбаатарт 25 шинэ тохиолдол нэмэгдэж, улсын хэмжээнд халдварын тоо 1692 болов
2021 оны 1 сарын 28
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 15202 хүнд PCR шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрлээ. Халдвар илэрсэн 25 хүн нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
- Ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсийн давтан шинжилгээ, ойрын хавьтлуудаас илэрсэн.
- X апартментийн 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрсэн.
- Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийж байсан жолоочоос ковид илэрсэн. Энэ хүн нэгдүгээр сарын 23-нд шинжилгээ өгсөн байсан. Харин нэгдүгээр сарын 27-нд пост дээр хяналтын шинжилгээ эерэг гарч, батлагдсан. Энэ хүнийг Улаанбаатарт авчирч эмчилж байна.
Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 861 боллоо. Бусад аймгуудад халдвар илрээгүй. Монгол Улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 1692 болов.
Өнөөдөр 8 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623142
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс