Наркологийн эмнэлэг, УБ-Ховд чиглэлийн автобусны зорчигчид болон батлагдсан тохиолдлын хавьтал нийт 11 хүнээс халдвар илэрчээ

2021 оны 1 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 12,703 хүний сорьцод шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрчээ.

Тухайлбал,

  • Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн.
  • Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдсэн.
  • СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ.
  • Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. 

Улаанбаатарт батлагдсан нийт тохиолдол 836 боллоо. Аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 1162 тохиолдол бүртгэгдээд байна." гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623108
0 эможи

харамсалтай
2021-01-27 11:26
БҮСийн эмчилгээний төвтэй ХОВДОД эмчлэх боломжгүй юм уу? ЯАГААД тэр холоос зөөж байгаа юм вэ? ТЭНД тусгаарлах байр байхгүй байна гэж үү? МАНАЙ УОК их муу ажлах юм даа. ХАЙРАН төсөвийн мөнгө. ТЭРТЭЙ тэргүү КОВИД их тарсан шинжтэй байна шүү дээ. ХААНААС ч л гарах төлөвтэй байна
keyboard_arrow_up