Нэг үсчнээр үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүн халдвар авчээ
Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 13 хүнээс халдвар илэрлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудын 7 нь Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд бүртгэгдсэн. Уг халдварын эх уурхайг эрэн сурвалжлахад гэр бүлийн гурван хүн хамтдаа энэ сарын 17-ны өдөр нэг үсчнээр үсээ засуулсан байсан. Харин тухайн үсчин нэгдүгээр сарын 18-ны өдөр халдвар авсан нь батлагдсан хүн юм.
Нэг үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Хотын даргын захирамж гарч, энэ сарын 23-наас үсчин, гоо сайхны газрууд ажиллаж эхэлсэн. Эдгээр газруудаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг иргэдэд урьдчилан анхааруулсаар байсан. Учир нь үсчинд халуун сэнсээр үс хатаах явцад вирус тархах өндөр эрсдэлтэй.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)