ЗӨВЛӨГӨӨ: Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгээрэй
2021 оны 1 сарын 25
Албан байгууллагад цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх тухай зөвлөмж хүргэж байна.
- Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
- Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
- Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар бохирдсон бүрд угаах (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
- 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
- Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэх
АНХААРАХ:
- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
- Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглээрэй.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
623046
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс