Сүүлийн 24 цагт ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 20 хүн эдгэрч гэртээ гарчээ
2021 оны 1 сарын 25
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн байна. Мөн ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 20 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,643 болсон бол үүнээс 1,169 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 461 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 4, хүндэвтэр 44, хөнгөн 412 байгаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623035
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс