Батлагдсан тохиолдлуудын хавьтал, БЗД-ийн 2 дугаар хорооны оршин суугчид нийт 16 хүнээс халдвар илэрчээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нэгдүгээр сарын 25-ны 11:00 цагийн байдлаар 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлийн нийт халдвар 814 боллоо.
Улаанбаатарт шинээр бүртгэгдсэн 16 тохиолдол нь өмнө нь тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсийн 2,3 дахь давтан шинжилгээнээс илэрсэн. Хамгийн сүүлд бүртгэгдсэн БЗД-ийн 2-р хорооны 4,5,8-р хэсгийн голомтын өвчлөл байна. Мөн ЭМЯ-ны нэг ажилтан халдвар авсан. Тиймээс яамны 128 хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Үүнтэй холбогдуулан 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байгаа.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1643 болов.
Өнөөдрийн байдлаар 1,169 хүн эдгэрээд байгаа бол 461 хүн эмчлэгдэж байна.
ШУУД ҮЗЭХ: