САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

2021 оны 1 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өнгөрсөн өдөрт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,627. Үүнээс эдгэрсэн 1,149 буюу 70.6 хувь нь эдгэрлээ.

Одоо нийт 465 тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд, 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна.

Үүнээс ХӨСҮТ-д 160 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 138, хүндэвтэр 20, хүнд, 1, маш хүнд 1 хүн байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623015
0 эможи

keyboard_arrow_up