ЭМЯ: Нийт 16 шинэ тохиолдол бүртгэсний 9 нь Баянзүрх дүүргийн нийтийн байрны иргэд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12848 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас есөн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тэр орчмын хэсгийг хөл хорьж, голомтын тандалт хийж байна. Иймээс энэ хэсэгт голомтын тандалт илрүүлгийг хийж эхэлсэн. Гэр хорооллын 400 гаруй өрхийн 1,000 гаруй хүнд тандалт, шинжилгээг эхлээд явж байна.
Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүл, ажлын газрын хүмүүсээс илэрсэн.
Улаанбаатарт 798 батлагдсан тохиолдол боллоо." гэлээ.
ШУУД ҮЗЭХ: