ЭМЯ: 15071 хүнд PCR шинжилгээ хийхэд 19 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 1 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 15,071 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 19 хүнд халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд бөгөөд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр илэрсэн.

Тодруулбал,

  • Монос эмийн сантай холбоотой тав,
  • Хас Банканд батлагдсан тохиолдолтой холбоотой нэг хүнд халдвар илэрсэн бөгөөд
  • Бусад нь Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт гарсан өвчлөлтэй холбоотой ойрын хавьтлууд юм. 

Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 782 болсон. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч гарсан.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 1,611 болсноос 1,125 хүн эдгэрээд байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623006
0 эможи

keyboard_arrow_up