“Сонгдо“ эмнэлэгт үйлчлүүлэхээр очсон иргэнээс коронавирус илэрчээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Иргэд нийслэлийн дүүргүүдээс халдвар гарах эрсдэл өндөр байна. Тиймээс бүгд дор бүрнээ халдвар хаанаас ч хэзээ ч халдахад бэлэн байгааг анхаарах шаардлагатай.
Тухайлбал, өчигдөр “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхээр очсон хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан тул сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулж, PCR шинжилгээ хийхэд халдвар батлагдсан. Тухайн үед "Сонгдо" эмнэлэг үзүүлэхээр ирсэн хүнийг тэр дор нь тусгаарлаад, түргэвчилсэн тестээр шинжилсэн байна. Тиймээс ч хавьтлын тоо нь түүнд үйлчилсэн 3-4 ажилтнаас хэтрээгүй.
Сонгдо" эмнэлэгт эцсийн халдваргүйтгэл хийсэн тул одоо хэвийн үргэлжилнэ " гэв.