Иргэн Лхагвасүрэн: ЭМ-ийн сайд сэтгэл, зүтгэл байвал ард түмний төлөө юу хийж, яаж өөрчилж болдгийг харуулсан тул би ирсэн

2021 оны 1 сарын 21

Arslan.mn

Тэгвэл өнөө өглөө эрүүл мэндийн салбарын хэсэг ажилчид Төв талбай дээр Т.Мөнхсайхан сайдыг ажлаас чөлөөлөхгүй байхыг уриалж, жагсаал хийж байна. Тайван жагсаал 08:00 цагт эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын 57 мянган хүний төлөөлөл болж эдгээр хүн талбайд цугласан байна. 

Тэд " Т.Мөнхсайхан сайдын ажлыг хийлгэе. Тэр чадна бид нэгдэж байна... Эрүүл мэндийн салбарт хөгжлийн шинэ салхийг оруулж буй шинэ залуу мэргэжлийн сайдаа салбарынхан болон иргэд олон нийт дэмжиж байна" хэмээн лоозон барьжээ.

Эрүүл мэндийн салбарын төлөөлөл Т.Мөнхсайханыг ажиллах хугацаанд эрүүл мэндийн салбарт өөрчлөлтүүд гарч эхэлсэн гэдгийг жагсаалд ирсэн зарим төлөөлөл хэлж байв.

Шинэ коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн салбарын суурь өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн гэдгийг тэдний зарим нь онцолж байлаа. Амаржсан эхтэй холбоотой асуудалд хариуцлага тооцох нь зүйтэй ч ажил хийж, өөрчлөлтийг авчирч байгаа хүнийг чөлөөлж болохгүй гэлээ. 

Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан н.Лхагвасүрэн  "Т.Мөнхсайхан сайд богинохон хугацаанд Эрүүл мэндийн салбарт ямар их өөрчлөлт хийлээ дээ. Хүсэл зориг, сэтгэл, зүтгэл байвал ард түмний төлөө юу хийж, яаж өөрчилж болдгийг энэ залуу харуулсан тул би өнөөдөр ирсэн. Эхлүүлсэн ажлын үр дүн ард иргэд хүртээд явж байгаа. Эмнэлгийн орчин, эмч, ажилчдын ажиллах нөхцөлийг ч сайжруулж, түргэн хугацаанд менежментээ хийсэн. Ингэж ажилласан өөр сайдыг би мэдэхгүй. Тиймээс энэ залууг дэмжиж байна" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622953
2 эможи

ЗОЧИН
2021-01-21 15:37
ЯААСАН ЧАМАЙГ САЙД ШҮҮМЖИЛЭЭД БАЙВ УУ??? ЧАМАЙГ ӨРӨВДӨЖ БН
Зочин
2021-01-21 14:51
сайд огцорсон нь дээр шүү
keyboard_arrow_up