ЭМДЕГ: Элэгний B, C вирусийн эсрэг эмийн жорыг хэрхэн бичүүлэх вэ?
Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд элэгний B, C вирусийн эсрэг эмийн жорыг бичүүлэхтэй холбоотой асуултууд ирж байна. Тодруулбал, "Сайн байна уу. Би хөдөө орон нутагт амьдардаг. Хотод ирээд Элэг бүтэн монгол хөтөлбөрт хамрагдаж шинжилгээ өгөхөд элэгний B, C вирустэй гэж гарсан. Элэгний В, С эмийн жороо хаана очиж бичүүлж авах вэ?" гэж асуусан иргэнд хариулт өгье.
-Элэгний В вирусийн эмний цахим жорыг Өрх, Сум тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлж, бичүүлнэ.
-Харин В, С вирусийн эмийг Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, Тусгай эмнэлэг, Клиникийн эмнэлэг зэрэг бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын ЭМДЕГ-ын даргын тушаалаар баталгаажсан B, C вирусийн жор бичих эрх бүхий эмч нарт үзүүлж, цахим жороо бичүүлэх боломжтой.
Эх сурвалж: ЭМДЕГ
|
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)