ЭМЯ: Өчигдөр нийт 32 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021 оны 1 сарын 20

ЭМЯ ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

Өчигдөр нийт 15313 хүнд шинжилгээ хийхэд 32 тохиолдол бүртгэгдэж, Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1568  боллоо. Тусгай дугаарын утсанд 4413 дуудлага ирж халдварын талаар зөвлөмж мэдээллийг авсан байна.  

Дээрх тохолдлууд бүгд Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бөгөөд БГД-ийн 12-р хорооны 19-р байрны нэг орцны 13 иргэнээс халдвар бүртгэгдсэн. Тус хүмүүсийн нэг нь ЭХЭМҮТ-д ажилладаг эмч халдвар авсан бөгөөд тус эмнэлэгт тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна. ЭХЭМҮТ-өөс 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд 600 гаруй хүнй шинжилгээнээс халдвар илрээгүй. Үлдсэн шинжилгээний хариуг хүлээж байна. 

Моносоос гаралтай нийт 5 халдвар нэмэгдэж бүртгэгдсэн бөгөөд Өргөө амаржих газарт хэвтэн эмчлүүлж буй иргэн байна. 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

АТГ-ын нэг ажилтан мөн халдвар авсан байна. Одоогоор нийслэлд 2 голомтот халдвар идэвхитэй байна. Баянзүрх дүүргийн халдвар, Моносийн оффист гарсан халдвар болон засвар хийж байсан хүмүүсийн халдвар идэвхитэй байна. Бусад голомтууд хяналтанд орж, ажиглалтад байна. 

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 741 боллоо. Нийт 1033 хүн эдгэрээд байгаа бөгөөд хөнгөн 466, хүндэвтэр 48, хүнд 7, маш хүнд 2 иргэн байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622920
0 эможи

keyboard_arrow_up