ЭМЯ: Сүүлийн 28 хоногт аймгуудад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй
2021 оны 1 сарын 19
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.19/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 17,646 иргэнд коронавирусний халдварын шинжилгээ хийлээ. Үүнээс 10 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна.
Түүнчлэн өнгөрсөн хоногт орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь голомтыг бүрэн хяналтад авсан гэсэн үг. " гэлээ.
Улсын хэмжээнд 2560 эрүүл мэндийн ажилтан голомтыг цомхотгох ажилд үүрэг гүйцэтгэж байна.
Сүүлийн 28 хоногт аймгуудад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622892
0 эможи
Батдорж
2021-01-19 11:16
88961615
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс