ЭХЭМҮТ-д өчигдөр 29 ХҮҮХЭД шинээр мэндэлжээ
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2021.01.19-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1758 дуудлага ирснээс 828 нь яаралтай тусламж, 878 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 3586 хүн мэдээлэл авчээ.
Хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 3071 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 29 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 158 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 269 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!