Олон улсын эмнэлзүйн UpToDate систем рүү ХЭЗЭЭ Ч ХААНААС Ч нэвтэрч болно
2021 оны 1 сарын 18
Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас UpToDate® рүү хэзээд хаанаас ч нэвтрэх эрхийг Монголын эмч, мэргэжилтнүүдэд олгоод байна.
- Хамгийн сүүлийн үеийн эмнэлзүйн нотолгоо, нотолгооны зэргийн үнэлгээтэй цаг тухайд нь хүлээн авна
- Эмийн харилцан үйлчлэлийг нягтлах, эмнэлзүйн ойлголтуудтай монограф
- Тусламж үйлчилгээний сонголтуудын талаар өвчтөнд мэдлэг, боловсрол олгоно
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгүүлэх нь маш хурдан, энгийн:
- Байгууллагынхаа компьютерээс www.uptodate.com рүү нэвтэрнэ.
- Баруун дээд талд байгаа "Register" (Бүртгэх) товчлуур дээр дарна
- Бүртгэлийн хуудасны бүх хэсгийг бөглөж дуусаад "Submit Registration" (Бүртгэлийг дуусгах) товчлуур дээр дарна.
Бүртгүүлснийхээ дараа Та дараах зүйлийг хийж болно:
- Гар утсандаа апплейкшинийг татаж авсны дараа бүртгүүлсэн нэр, нууц үгээр MobileComplete рүү нэвтэрнэ.
- UpToDate рүү өөрийн хүссэн газраасаа нэвтэрнэ.
- CME/CE/CPD* кредит авах хуудсыг бөглөж болно.
CME/CE/CPD (кредит): Тухайн улс, мэргэшлийн кредит авах шаардлагыг харахын тулд www.uptodate.com/cme орно уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
622864
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс