САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт халдвар авсан 20 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

2021 оны 1 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " 2021.01.17-ны өдөр улсын хэмжээнд 9,115 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан. Эдгээр хүний дөрөв нь "Монос"-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна. Харин Баянзүрх дүүргийн  Тохижилт үйлчилгээний газрын гурван хүн, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлынх байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 699 боллоо. Бусад аймагт бүртгэгдээгүй.

Өнгөрсөн хоногт 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд коронавирусийн 1526 тохиолдол бүртгэгдсэнээс 967 хүн буюу 63.4 хувь нь эдгэрсэн. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622847
0 эможи

keyboard_arrow_up