ЭМЯ: Улаанбаатарт 12 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1491 боллоо
2021 оны 1 сарын 15
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр 16,854 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Тухайлбал,
- БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн.
- "Мөнххада" компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр 4 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд бүгдээрээ хяналтанд орсон, тусгаарлалтад байсан." гэлээ.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.15/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









622799
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс