ЭМЯ: Улаанбаатарт 13 хүнд КОРОНАВИРУС илэрлээ

2021 оны 1 сарын 13

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "01 дүгээр сарын 12-ны өдөр улсын хэмжээнд 16,975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • "Ачтан" эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ.
  • БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн. 
  • Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн.
  • БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн.

Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,469 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 449 байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.13/ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622727
1 эможи

ЗОЧИН
2021-01-13 11:20
Хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрсөн юм уу.Хан уул дүүрэгт байрлах АЯНЧИН дэлгүүр гэхэд ажилчдаа цуглуулаад хүргэлтийн үйлчилгээ явуулж байна.Энэ байгууллага эрсдэлтэй биш үү.
keyboard_arrow_up