САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай бүх хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа
2021 оны 1 сарын 12
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
"Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тодруулбал,
- Цэргийн төв эмнэлгээс 30 хүн,
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс 7 хүн,
- ХӨСҮТ-өөс 6 хүн эдгэрч гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 909-д хүрлээ.
Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн 956 тохиолдлын 494 нь буюу 51.6 хувь нь эмчлэгдэж бүрэн эдгэрээд байна.
Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 тохиолдол өчигдөр бүгд эдгэрч эмнэлгээс гарсан.
Тиймээс одоогоор Сэлэнгэ аймгийн эмнэлэгт корнавирусийн халдвартай хүн байхгүй бөгөөд тус аймагт голомтын хяналт, тандалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
3
622694
10 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс