ЭХЭМҮТ-д өчигдөр 36 ХҮҮХЭД шинээр мэндэлжээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2021.01.12-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 3850 дуудлага ирснээс 783 нь яаралтай тусламж, 3010 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 4225 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2124 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 35 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 123 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 174 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Хамтдаа Давна


|
Эх сурвалж: ЭМЯ
|






























