ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨ-1: Сахарын зөв зохистой хэрэглээг хэрхэн бий болгох вэ?

2021 оны 1 сарын 11

ЭМЯ-ны Эрүүл мэндийн дэмжих сан, УНТЭ-ийн НЭМА хамтран ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ, зөв амьдралын хэмнэлийн талаар цуврал зөвлөгөөг хүргэж байна. 

Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолтой холбоотой байдаг.

Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

САХАРЫН СӨРӨГ НӨЛӨӨ

Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10%-аас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.
Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элэгийг хэт их ачааллуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачааллаж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм.

Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодид ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.

Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдраар өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Сахар нь бие махбодид дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна.
Иймд та бүхэн үр хүүхдэддээ бэлэг сонгохдоо ЧИХЭР сонгохоос татгалзаж, сахарын агууламж хамгийн өндөртэй бүтээгдэхүүнүүд болох жүүс, гаазтай ундааг цэвэр ус болон сүү, сахаргүй органик шүүсээр солихыг зөвлөж байна.

Мөн та худалдан авах гэж буй бүтээгдэхүүний шошго дээрээс уг бүтээгдэхүүний 100 гр тутамд агуулагдах сахарын хэмжээг харж сонголт хийгээрэй. Хүүхдийн бэлгэнд амттан сонгохын оронд хүүхдээ хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, ном сонгох нь зүйтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622664
2 эможи

keyboard_arrow_up