Олон улсын эмнэл зүйн “UpToDate” платформыг эмч мэргэжилтнүүдийн 37 хувь нь ашиглаж эхэлжээ

2021 оны 1 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлага, Монгол улсын Засгийн газрын дэмжлэгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, байгууллагын боловсруулсан эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” цахим платформыг бүх шатлалын эмнэлгийн эмч, сувилагч, резидент, холбогдох бусад мэргэжилтэн, оюутнуудад хэрэглэх боломжийг бүрдүүлсэн билээ.

“UpToDate” платформыг 2020 оны 12 дугаар сараас ЭМДЕГ-т нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг платформыг хэрэглэх эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын баталгаажсан бүртгэлтэй нийт 304 IP хаягийн 37 хувь буюу 112 IP бүртгэлтэй хаягаас нийт 2058 хэрэглэгч бүртгүүлж, олон улсад ашиглагддаг 13 000 төрлийн эмнэл зүйн удирдамж, заавар бүхий мэдээллийн эх сурвалжид хайлт хийн ашигласан байна.

Arslan.mn

Энэхүү үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарын хувьд 2021 онд төлөвлөсөн зорилтот төвшинд хүрч эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүдийн олон улсад оношилгоо, эмчилгээнд гарч буй шинэ арга, аргачлал, сүүлийн үеийн шинэчлэгдсэн эмнэлзүйн удирдамжтай танилцах, суралцах, эмнэл зүйн шийдвэр гаргахдаа ашиглах улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чухал алхам болж байна.

Одоогийн байдлаар “UpToDate” платформыг ашиглаж байгаа хүмүүсийн тоо 2021 оны төлөвлөсөн түвшинд хүрсэн нь эмч мэргэжилтнүүдийн дунд уг флатформыг ашиглах хүлээлт, эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМДЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622620
1 эможи

ЭМДЕГ
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up