“Мөнгөн Гүүр” эмнэлгээр үйлчлүүлсэн бол шинжилгээ өгөхийг анхааруулав

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны 1-р сарын 7-ны өдөр улсын хэмжээнд нийт 14,225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнд халдвар илэрсэн.  33 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

  • Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд бол 31 нь халдварын голомтуудад бүртгэгдлээ. Тодруулбал, Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас халдвар гарсан. Мөн "Ачтан" эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ.
  • БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна.

Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа.

Орцны халдварын бас нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан тул тус газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх “Мөнгөн Гүүр” эмнэлгээр 12-р сарын 25-наас хойш үйлчлүүлсэн, тус эмнэлгээр орсон, эмч мэргэжилтэнтэй нь уулзсан иргэн байвал шинжилгээ өгөх, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт хандахыг Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос орон нутгийн иргэддээ анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622599
0 эможи

Зочин
2021-01-08 17:33
keyboard_arrow_up