СЭМҮТ-ийн эмч нарын баг Баянзүрх дүүрэгт ажиллаж, иргэдээс PCR шинжилгээ авч байна

2021 оны 1 сарын 05

Arslan.mn
Баянзүрх дүүрэгт “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-30-ний өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн баг 2020 оны 12 сарын 21-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 142, 147, 69, Амгалан цогцолбор сургуулийн байранд ажиллаж, иргэдээс PCR шинжилгээ авч байна.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн давхардсан тоогоор 52 эмч, эмнэлгийн ажилтан багт орж ажилласан бөгөөд нийт 9500 хүнээс PCR шинжилгээ авч ХӨСҮТ-рүү хүргүүлсэн байна.

Халдварын эрсдэл өндөртэй бүсэд ажиллаж байгаа эмч ажилчдадаа баярлалаа.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622490
3 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up