Гадаадаас зөөвөрлөгдсөн хоёр, Цэргийн төв эмнэлэгт хоёр, бусад голомтуудад 19 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13621 хүнд шинжилгээ хийхэд 23 хүнд халдвар илэрсэн. Үүнээс хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Токиогоос ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ.
Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн.
Бусад 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ." гэлээ.
Дотоодын 795 халдварыг танилцуулбал /2020.01.04/
- Улаанбаатар хотод-469
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.