ЭМЯ: Дотоодод 15, зөөвөрлөгдсөн 7 тохиолдол бүртгэгдлээ
2021 оны 1 сарын 02
COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа: "Мөнххада" компанийн 4 ажилтнаас халдвар илэрч, нийт 6 тохиолдол боллоо.
Өчигдөр 11152 хүнд шинжилгээ хийхэд 22 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд нийт тохиолдол 1242 боллоо. Үүнээс
- БЗД-ийн эмнэлгээс голомтолсон 4,
- "Амар" зочид буудал-5,
- гэр бүлийн-4,
- УБ-Франкфуртийн онгоцоос зөөвөрлөгдөж орж ирсэн 7 байна.
Ингээд дотоодод 15 халдвар бүртгэгдсэнээс Мөнххада компанийн 4 ажилтнаас халдвар илэрсэн бөгөөд ойрын 35 хүнийг тусгаарласан бол 92 хүнийг гадуур тусгаарлан ажиглаж байна. Төв шуудан компаны 2 ажилтнаас 70 хүнийг хяналтад авчээ. Зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар нийт 406 боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









622409
0 эможи
Зочин
2021-01-03 02:59
Зочин
2021-01-02 13:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс