Ротаричууд 100 сая төгрөг, 170 сая төгрөгийн эмнэлгийн аюултай хог хаягдал устгах төхөөрөмж хандивлалаа

2020 оны 12 сарын 28

Arslan.mn

Монголын Ротаричууд Эрүүл мэндийн яаманд 100 сая төгрөгийн хандив өргөж, 170 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн аюултай хог, хаягдал устгах төхөөрөмж хүлээлгэн өгөв.

Монголын Хөгжлийн Ротари сангаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор зуун сая төгрөгийн хандивыг өнөөдөр гардуулан өглөө. 

Эрүүл мэндийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр энэхүү хандивын мөнгөөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д нийслэл болон орон нутагт сорьц авахад шаардлагатай КОВИД-19 илрүүлэх молекул биологийн (PCR) хамар залгиурын арчдасаас сорьц авах бамбар 100 мянган ширхэг, хуруу шил 200 мянган ширхгийг тус тус худалдан авах юм. 

ХӨСҮТ нь КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой уг өвчнийг цаг алдалгүй оношлох, илрүүлэг, тандалт, хавьтлын шинжилгээг хийж, аймаг, дүүргүүдийн урвалж, оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед эмнэлгийн аюултай хог, хаягдлыг стандартын дагуу устгах нь чухал ач холбогдолтой. “Улаанбаатар Ротари клуб”-тэй түншийн харилцаат Франц улсын “Парис Ротари клуб” эмнэлгийн аюултай хог, хаягдал устгах төхөөрөмж хоёр ширхгийг Францын Санодев (Sanodev) компанид захиалан үйлдвэрлүүлж, Монголд хандивласныг тус клубын удирдлага Эрүүл мэндийн яаманд гардуулан өглөө.

Нийт 170 сая төгрөгийн үнэ бүхий эдгээр төхөөрөмжийг ротаричуудын хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал, Өмнөговь аймгийн Сэврэй сумдын Эрүүл мэндийн төвд хуваарилах юм байна. 

Хандив, Төхөөрөмжийг гардуулан өгөх ёслолд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Филипп Мэрлин, Эрүүл мэндийн дэд сайд Ш. Анхмаа болон ЭМЯ-ны удирдлагууд оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622346
2 эможи

Зочин
2020-12-28 16:45
keyboard_arrow_up