Олон улсын эмнэлзүйн UpToDate системд хэрхэн бүртгүүлэх вэ?

2020 оны 12 сарын 28

Arslan.mn

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн.
Тэгвэл  UpToDate системд хэрхэн бүртгүүлэх талаар зааврыг хүргэж байна.
Бүртгэлийг компьютер, таблет, гар утас г.м. вэб-браузертай, интернэтэд холбогдсон төхөөрөмжөөс гүйцэтгэнэ.
Бүртгүүлэх болон цаашид уг системийг ашиглахдаа анхаарах зүйлс:

  • Бүртгүүлэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж оруулах;
  • Хэрэглэгчийн эрхээ бусдад дамжуулахгүй байх.

Arslan.mn
Бүртгүүлэх дараалал:

  1. uptodate.com хаягаар орж Register товчийг дарснаар бүртгэлийн хэсэгт нэвтэрнэ;
  2. Талбаруудыг үнэн зөв бөглөж бүртгүүлнэ;

 Ингэхдээ:

  • Овог нэр, мэйл хаяг, улс, зип код, мэргэжил болон ямар ажил эрхэлдгээ үнэн зөв оруулах хэрэгтэй; 
  • Нууц үг нь 8-24 тэмдэгтээс бүрдсэн, том үсэг орсон, хэрэглэгчийн нэрийг агуулаагүй, тусгай тэмдэгт . - _ @ # $ * ! ( ) + = агуулсан байх ёстой;
  • Зип кодыг zipcode.mn хаягаар орж газрын зурагаас эмнэлгийн нутаг дэвсгэрийг сонгосноор мэдэж авах боломжтой. Жишээ нь:

Arslan.mn

Бүртгэл амжилттай хийгдсэн тохиолдолд таны шуудангаар захидал ирэх болно. 

Дээрх алхамуудыг хийснээр UpToDate системийг ашиглах хэрэглэгчийн эрх үүсч байгаа юм. Үүссэн эрхээр интернет браузер ашиглан UpToDate системрүү дурын газраас хандаж мэдээлэл авч болох хэдий ч хязгаарлалт бас бий. Үүнд:

  • Эрх нь IP хаягаар дамжигдан газарзүйн байрлалтай уягдсан, тиймээс өөр улс орноос олон дахин хандалт хийвэл тухайн эрх хаагдах болно;
  • Гурван сараас дээш хугацаагаар эрхээ ашиглаагүй, системрүү хандалт хийгээгүй бол эрх тудгэлзэнэ. 

Гар утас, таблет дээр суулгах:

  1. Төхөөрөмжийн үйлдлийн ситемээс хамаарч App Store эсвэл Play Store-д орж UpToDate аппликейшныг суулгана; 
  2. Өмнө нь үүсгэсэн эрхээрээ Log In хийж нэвтэрнэ;
  3. Хэрэв интернэтийн сүлжээ хязгаарлагдмал нөхцөлд UpToDate системийг ашиглах бол Offline горимд хэрэглэхийн тулд Settings – Offline Content цэсээр орж 1,8GB хэмжээтэй өгөгдлийг татаж авах шаардлагатай. Татаж авахын өмнө өөрийн төхөөрөмж дээрх сул зай, дата-гийн хэмжээг тооцоолно уу.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622339
0 эможи

Зочин
2020-12-28 16:45
Зочин
2020-12-28 14:01
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up