БЗД-ийн эмнэлгийн голомтын халдвар 10-аар нэмэгдэж 194 боллоо

2020 оны 12 сарын 28

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 27-нд хийсэн шинжилгээнүүдээс 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. 16 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд гарч байгаа халдвартай холбоотой байна. 

Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа 7 дахь хоногт халдварт өртсөн. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн гишүүн 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтлаас 6 хүн байгаа юм. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн байна. 

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622335
0 эможи

Зочин
2020-12-28 16:44
Зочин
2020-12-28 12:16
keyboard_arrow_up