ЭМЯ: 16 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,137 боллоо
Коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 27-нд хийсэн шинжилгээнүүдээс 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. 16 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд гарч байгаа халдвартай холбоотой байна.
Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа 7 дахь хоногт халдварт өртсөн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн байна.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
ШУУД ҮЗЭХ:









