Архангай аймгийн Батцэнгэл сумын халдвар авсан гурван иргэн эдгэрчээ

2020 оны 12 сарын 28

Arslan.mn

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавируст халдварын гурван тохиолдол батлагдсан бөгөөд Улаанбаатар хотод Цэргийн төв эмнэлэгт зөөвөрлөн эмчлүүлсэн. 

Тэгвэл тэд эдгэрч, хоёр нь гэрийн тусгаарлалтад, нэг нь сувилалд шилжээд байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш Архангай аймагт нэмж халдвар бүртгэгдсэнгүй.

Арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар Архангай аймгийн 5684 иргэнийг түргэвчилсэн оношилгоонд хамруулсан бол гэрийн ажиглалтад 1707 иргэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622325
0 эможи

Зочин
2020-12-28 16:43
Зочин
2020-12-28 12:14
keyboard_arrow_up