ЭМЯ: Өчигдөр 7 хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 1,082 боллоо

2020 оны 12 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа:  "12-р сарын 25-ны өдөр 14227 хүнд шинжилгээ хийснээс 7 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар батлагдсан. БЗД-ийн голомттой холбоотой 4 тохиолдол нэмэгдэж, нийт 146 хүн өртөж өвчилсөн байна. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал 1444 хүнийг олж илрүүллээ.

Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь Хавдар судлалын үндэсний төвд, хоёр хүний ойрын хавьтал нэг хүнээс коронавирус илэрсэн. ХСҮТ-д 112 ойрын хавьтал илрүүлээд тусгаарласан.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622308
0 эможи

Зочин
2020-12-26 12:32
keyboard_arrow_up