559 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2020 оны 8 сарын 30
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 29-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид 559 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд:
- 2020 оны наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 90 хүн
- ХӨСҮТ болон тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 21 эмч, ажилтан
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч /анхных/
- Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 278 хүний давтан
- Наймдугаар сарын 10-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 115 хүний давтан шинжилгээ
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 20, 45, 60 настай эмэгтэй хүмүүс.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
619526
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс