Улирлын томуу, томуу төст өвчний БЭЛЭН БАЙДЛЫГ хангаж байна

2020 оны 8 сарын 28

Arslan.mn

Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ачааллыг хуваарилах болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа. 

Arslan.mn

Ирэх аравдугаар сараас улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт ор гаргах чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал нийслэлийн хэмжээнд 2852 хүүхдийн орыг бэлдэж, нэмэлтээр цэцэрлэг, зочид буудал гэх мэт эрүүл мэндийн бус байгууллагад 750 орны нөөцийг бүрдүүлэхээр болжээ.

Arslan.mn

Хуралдаанаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “томуугийн дархлаажуулалтад 2019 онд эрсдэлт бүлгийн хүмүүс, жирэмсэн, цэцэрлэгийн хүүхдүүд болон сайн дурын нийт 100 гаруй мянган хүнийг хамруулсан бол 2020 онд 394 мянган хүн тунгаар захиалга өгч ажиллаж байна. Түүнчлэн 2019 онд Уушгины хатгалгааны эсрэг вакцинд 21078 хүүхдийг хамруулсан бол 2020 оны эхний хагас жилд 11757 хүүхдийг хамруулаад явж байна” хэмээн танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлтгэл ажлуудаа бүрэн хангах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн ЭМЯ-аас энэ жилийн хувьд 1.3 сая хүнийг томуугийн вакцинаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619500
0 эможи

иргэн
2020-08-29 11:38
Улирлын томуу томуу тост овчний БЭЛЭН БАЙДЛЫГ хангаж байна. Энэ огуулбэрийг юу гэж ойлгох вэ. Томуу тост овчнийг дэлгэруул гэж ойлгох уу. Уг нь томуу томуу тост овчний эсрэг бэлэн байдлыг хангах ойлголт баймаар. Сэтгуулч хун утгын том алдаатай бичиж байдаг. Харамсмаар....
Зочин
2020-08-28 15:25
keyboard_arrow_up