А.Амбасэлмаа: 471 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

2020 оны 8 сарын 28

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунуудыг зарлалаа.

"Коронавирусийн халдвар аваад эмчлүүлж буй 10 хүнээс нэг хүний бие хүндэвтэр байна"

Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 301. Үүнээс эдгэрсэн 291 буюу 96.6 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, тандалт, судалгаа, ажиглалт дууссан 223 хүн байна.

ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 10 хүний 9-ийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Нийт 32 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
619494
2 эможи

Зочин
2020-08-28 11:54
keyboard_arrow_up