ЭМЯ: БНСУ-д COVID-19 халдвар авсан манай иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна

2020 оны 8 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн дахинаа 23,906,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 823,000 хүн эндсэн бол 16,800,000 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт 210,000 хүн шинээр халдвар авч, 4,0001 гаруй хүн эндсэн бөгөөд Энэтхэгт 75,000 гаруй хүн нэг өдрийн дотор халдвар авсан нь дэлхийд хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн тохиолдол болж байна.

24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 4,676 хүн халдвар авч, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 32 тохиолдол бүртгэгдсэний 8 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

БНСУ-д өнгөрсөн хоногт 441 хүн шинээр халдвар авсны 7 тохиолдлыг гадаадаас зөвөөрлөгдсөн гэж үзжээ. Сөүлийн бүх сургууль цэцэрлэгийг хааж, хичээлийг цахимаар явуулах болсон байна.

Сөүл хотын Гымчон дүүрэгт ажилладаг манай улсын 8 иргэн COVID-19 халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байна. Манай иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
619469
1 эможи

Зочин
2020-08-27 11:18
keyboard_arrow_up