А.АМБАСЭЛМАА: 1,011 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

2020 оны 8 сарын 25

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа лабораторийн шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1,011 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298. Үүнээс эмчлэгдэж эдгэрсэн 289 буюу 96.9 хувийг нь эмчилсэн.

Эмчлэгдээд гарсан хүмүүсээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 218 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 9 хүн эмчлэгдэж байна. Тэдний наймынх нь биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр.

Нийтдээ ХӨСҮТ-д 27 хүн байна. Энэ хүмүүст ажиглалт, тандалт, эмчилгээ хийгдэж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619413
1 эможи

Зочин
2020-08-25 12:46
keyboard_arrow_up