А.АМБАСЭЛМАА: 399 хүнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ, НЭГ ХҮН ЭДГЭРЛЭЭ

2020 оны 8 сарын 24

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

"Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 298. Үүнээс 289 хүн эдгэрсэн"

Тэрбээр "ХӨСҮТ, Дарханы вирус судлалын лабораторид 399 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд 21 жолооч, Өмнөговьд тусгаарлагдсан 27, сувилалд байгаа 5, Франкфуртын онгоцноос ирсэн хүмүүсийн шинжилгээ багтсан.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, сувилал руу шилжлээ.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 298. Үүнээс 289 хүн эдгэрсэн байна. Эдгэрсэн 289 хүнээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 218 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний бие хүндэвтэр байгаа. Нийтдээ ХӨСҮТ-д 24 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619375
5 эможи

Зочин
2020-08-24 12:46
keyboard_arrow_up