ЭМЯ: Коронавирусийн халдвар авсан 298 тохиолдлын 96.6 хувь нь эдгэрлээ

2020 оны 8 сарын 22

Д.Нарангэрэл: Амны хаалтын хэрэглээ өдрөөс өдөрт буурч байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.8.22/ Covid-19-т халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 22 сая  790 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж,805 мянга гаруй хүн эндлээ. Мөн 15 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 247 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 4850 хүн шинээр халдвар авч, 90 хүн эндлээ. БНХАУ-д 50 тохиолдол бүртгэгдлээ. Японд өвчлөл нэмэгдэж сүүлийн 24 цагт 1034 хүн халдвар авч, 14 хүн эдлээ. БНСУ-д өчигдөр 322 хүн халдвар авлаа.

Манай улсын хувьд өчигдөр /2020.8.21/ 62 хүн ажиглалтаас гарч, 471 хүн шинээр ажиглалтад орж, одоогоор 3182 хүн тусгаарлах ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 126 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гурван иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.8.21/ 546 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Өнөөдөр таван хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. Батлагдсан 298 тохиолдлын 288 нь эдгэрснээр халдварын тохиолдлын 96.6 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүний 33 нь сувилалд, 38 нь гэрийн ажиглалтад байгаа бол 217 хүний ажиглалтын хугацаа дууссан. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүний найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдөр 29 хүн эмчилгээ, ажиглалтад байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619347
0 эможи

Зочин
2020-08-23 12:22
keyboard_arrow_up