КОВИД-19: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгууллаа
2020 оны 8 сарын 21
ЭМЯ-аас Коронавируст халдвар (COVID-19)-ийн цар тахлын үеийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын бэлэн байдал хариу арга хэмжээг хангуулах сургалтыг нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга, 10 ӨЭМТ-өөс тус бүр 2 их эмч, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төвийн эмч нийт 22 эмчийг оролцуулан зохион байгууллаа.
Сургалтад улсын хэмжээнд сургагч багшаар бэлтгэгдсэн эмч нар:
- Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого эрх зүйн орчин, салбар дундын хамтын ажиллагаа
- Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн халдварын сэргийлэлт хяналт
- Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн эмнэлзүй
- Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн хүүхдийн тусламж, үйлчилгээ
- Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн жирэмсэн, төрөх үеийн оношлогоо, эмчилгээ
- Коронавируст халдвар(COVID-19)-ын оношлогоо сэдвээр хичээл заалаа.
Сургалтад оролцсон эмч мэргэжилтнүүдэд “Коронавируст халдвар(COVID-19)-тай тэмцэх, сэргийлэх хууль, эрхзүйн эмхэтгэл”, “Коронавируст халдвар (КОВИД-19)” эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан гарын авлага зэрэг ном товхимолуудыг албан хэрэгцээнд зориулан тараалаа.
Эх сурвалж: ЭМЯ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619343
0 эможи
Зочин
2020-08-22 12:12
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс