Монголчууд коронавирусийн бүх тохиолдлынхоо 95 ХУВИЙГ ЭДГЭЭЖЭЭ

2020 оны 8 сарын 21

Arslan.mn

Улсын хэмжээнд наймдугаар сарын 19-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

  • Наймдугаар сарын 1-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 249 хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 7-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний давтан шинжилгээ,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 40 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байгаа 9 хүний давтан шинжлигээ,
  • Наймдугаар сарын 18-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 105 хүний шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний сорьц,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна.  Тухайн хоёр иргэний хувьд, 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй хүн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 283 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 15 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 13 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619335
18 эможи

Zochin
2020-08-23 21:33
Yaj edgeegeed bnaa? Manai emch nar!!! Delhii niited ni em ni garaagui bhad l edgeechih yum daa kkkk Odoo olon Ulsad yaj edgeesen talaaraa turshlagaa huvaaltsaach....
zochin
2020-08-22 16:02
mash ih bayarlaj bna ta bvhendee ervvl enhiig hvsey
Зочин.О
2020-08-22 07:51
Бүх эмч нар болон ОБЕГ ЦЕГ . Та бүхэндээ маш их баярлаж бахархаж байгаа шүү
Зочин
2020-08-21 22:55
Ta buhendee mash ih talarhaj bayrlaj bga. Bugdeerend ni az jargal husie.
Зочин
2020-08-21 12:03
keyboard_arrow_up