Д.АЛТАНЦЭЦЭГ: Хавдрын эмнэлгийн төсөв хаанаа ч хүрдэггүй

2020 оны 8 сарын 21

Arslan.mn

Энэ эмнэлгийн хаалгаар орохоос халшрам. Хэн нэгнээ хөтөлсөн, тэргэн дээр түрсэн баргар царайтай хүмүүс зөрөлдөнө. хавдартай гэсэн нэгнийхээ оношийг сонсоод айж сандарсан гэр бүлийнхэн. Эсвэл хавдраа авахуулах хагалгаанд орсон нэгнийгээ хүлээх хэсэг хэсэг хүмүүс. Бүгд л айсан түгшсэн, сандарсан байдалтай. ингээд зогсохгүй, эмчид үзүүлэх, хагалгаанд орох, хагалгааны дараа эмчилгээнд орох гэж хэдэн долоо хоног, сараар хүлээнэ. Бүгд л бусдыг гуйсан царайчилсан харцтай. Эмнэлэг нь ч ялгаагүй. Олны хөлд дарагдан навсайсан нэг тийм гунигтай орчин... Эмч нар нь зогсоо чөлөөгүй хүн үзэж, хагалгаа хийж, эмчилгээ эхлүүлдэг ч өнөө урт дараалал, хүлээлт бахь байдгаараа. Төрийн бодлогоос гээгдэж хоцорсон саарал орчин, хүний урсгалдаа дарагдсан их хөлийн газар бол хавдар судлалын үндэсний төв. монголдоо хавдрын цор ганц мэргэшсэн эмнэлэг.

Энэ эмнэлгийг санах бүрийд яагаад монголчууд ийм эмгэнэлтэй амьдарч байгаад сэтгэл шимширдэг. Яагаад монголчуудыгаа ийм эмгэнэлтэй амьдруулж байгааг ойлгодоггүй. Хэн ч өвдөж зовж болно. Гэхдээ өвдөж зовсон хүн эмнэлгийн тусамж үйлчилгээг саадгүй чөлөөтэй авч байх эрхтэй. Харин хавдраар өвдсөн монгол хүнд ийм эрх алга. Яагаад гэвэл эмч, эмнэлгийн ор хүрэлцдэггүй. Бүр эм тариа нь хүрэхгүй дуусчихдаг гэвэл Та итгэх үү. Тиймээс хүн гуйж царайчилж байж нэг хоногийн ч өмнө болов хэвтэхээр эмч, эмнэлгийн хамааралтай хүнийг хайж олох эрэлд гардаг.

Бодит түүх өгүүлье. Д.Нямаа гуай хотын иргэн. Илт бие нь өвдөж шаналдаггүй ч, ядрах, өтгөн хатах, гүйлгэх зэрэг шинж бага зэрэг гардаг болсон болохоор хоёр жилийн өмнө урьдчилан сэргийлэх үзлэгээр нэгдүгээр эмнэлэгт гэдсээ дурандуулаад шулуун гэдэсний хавдартайгаа мэджээ. Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ороод, туяа, хими эмчилгээ хийх шаардлагатай учраас ХСҮТ-д ирж бүртгүүлсэн. Зургаан сар химийн эмчилгээ хийлгэсэн ч өнгөрсөн жил хавдар нь сэдэрч үсэрхийлсэн учраас дахин химийн эмчилгээ эхлээд байгаа юм байна.

Д.Нямаа гуайн ярьснаар эмнэлгийн үйлчилгээ авах шиг хэцүү, хүндрэлтэй зүйл алга аж. Тэрээр “химийн эмчилгээнд орж байгаа хүн 21 хоноод давтан орох ёстой байдаг. Гэтэл өнөөдөр эмчдээ үзүүлэхэд шинжилгээгээ өг гэдэг. Шинжилгээгээ өгөөд хариугаа авна. дахин дугаар авч эмч дээрээ орно. Жишээ нь, би 21 хоноод эмчилгээнд орох ёстой байтал тэр хугацаандаа яагаад ч орж чаддаггүй. Ачаалал дэндүү их. 30-45 хоногийн дараа л хэвтэх дугаар авдаг. Би энд ирээд монголчууд хавдраар ингэж их өвддөгийг хараад үнэхээр гайхсан. Маш хэцүү. Би сарын 5-нд бүртгүүллээ гэхэд дараа сарын 5 хавьцаа л хэвтэнэ гэсэн баримжаатай. Хэвтэх дугаар олдохгүй удаан хүлээнэ. Ийм зовлон энд эмчлүүлдэг хүн бүрт тохиолддог” хэмээн ярьж байлаа. Нэгэнт хэвтсэн тохиолдолд химийн тариа, хордлого тайлах дуслыг үнэ төлбөргүй хийдэг аж. Өвчтөнүүд үүний хажуугаар ходоод, элэг хамгаалах эм тариагаа өөрсдөө авч хийлгэнэ. Эдгээр эмний нэг өдрийн үнэ нь 40 гаруй мянган төгрөг. Эмнэлгээс гараад мөн л хордлого тайлах тариа хийхгүй бол дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоол идэх дуршилгүй болох зэрэг хордлогын шинжүүд арилахгүй зовоодог гэнэ. Энэ бүхэнд хувь хүмүүс өөрсдөө эм тариагаа авдаг. Нийт нэг удаагийн эмчилгээнд 200 гаруй мянган төгрөг хувиасаа гаргадаг. Үүний хажуугаар үнэтэй томографын зураг авахуулна. Хавдартай хүмүүс группийн мөнгө гэж 350 мянган төгрөг авдаг. ийм орлоготой хүмүүс эм тариагаа яагаад ч дийлдэггүй. Ёстой л ах дүүс, ойр дотныхныхоо тусламжаар болдог. "их хэцүү шүү, бие өвдөхийн хажуугаар эдийн засгийн хувьд сөхрүүлдэг” гэж Д.Нямаа гуай шүүрс алдан ярьсан. Гэхдээ тэр хэцүү бүхнийг уйлж дуулаад давж яваа дайчин эмэгтэй.

Д.Нямаа гуайн чин хүсэл гэвэл эмчилгээндээ хугацаандаа орох. энэ бол хсүТ-д эмчлүүлж яваа бүх хүний чин хүсэл.

Д.Нямаа гуайтай ярьж суутал “Чи нэг дэх өдөр энд ямар байдаг гэж бодож байна” гэж асууснаа хариу хэлэхийн завдалгүй “Хөл тавих зайгүй шд. Энд тэндгүй оочерлож хүлээсэн хүмүүс пиг. Эгч нь ноднин зургаан удаа хими эмчилгээнд, 30 удаа туяанд орсон. Маш хүнд эмчилгээ. Хордлого тайлагдахгүй, дархлаа унана. Гаднаас маш үнэтэй эм тариа хувиараа авч хэрэглэдэг. Нэг уураг гэхэд л 250 мянган төгрөг” хэмээн гунигтай дуугарав. Хоёр жилийн хугацаанд хэр их зардал гаргасныг нь сонирхоход “Өвдсөнөөс хойш 10 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Он гараад дөрвөн ч удаа хагалгаанд орчихож. Улсаас үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа ч яалт ч үгүй хувиасаа эм, тариа авах шаардлага гардаг” гэж байна. “Ийм үед ядаж хугацаандаа эмчилгээндээ орж байвал бас сэтгэл амар байхсан” хэмээн тайвшруулах санаатай дуугарахад нэг их уртаар санаа алдсанаа “Тэгэлгүй яахав. Эмнэлэгт хэвтэх болохоор хоногоо тоолоод хүлээгээд суучихдаг. Нэг дэхэд дуудах болов уу, эсвэл тав дахид ир гэх юм болов уу утсаа чагнаад эхэлнэ шүү дээ. Сэтгэлийн дарамт шаналан юм даа. Миний өмнө орох оочертой хүмүүс ороогүй байхад адилхан өвдөж зовж байж “би орно” гээд дайрах хэцүү. Хүлээхээс өөр аргагүй. Дөнгөж 20 гарч байгаа залуус ирж байна. Үнэхээр хэцүү. Энэ өвчин бие сэтгэл болоод айл гэрийн санхүүг мөлхүүлнэ шүү дээ. Миний хавдар үсэрхийлсэн болохоор эмнэлгийн зүгээс бай эмчилгээ санал болгосон. Бай эмчилгээ хавдрыг вакумжуулаад зогсоочихдог юм байна. Гэтэл нэг удаагийн эмчилгээнд гурван сая төгрөг хувиасаа гаргаж хийлгэнэ гэдэг чанга. Зургаан удаа ороход 18 сая төгрөг. Группийн мөнгөнөөс өөр орлогогүй би хаанаасаа ийм мөнгө олох билээ, чадахгүй” гээд эмчилгээндээ яарав.

Эгчийн яриа нэг хувь хүнийх мэт боловч хавдраар өвдсөн хүмүүст байдаг л нийтлэг зовлон, тойрч гарах аргагүй бэрхшээл юм. Олон удаа хагалгаанд орсон болохоор Д.Нямаа эгч тэргэнцэр дээр суудаг. Ээжийгээ сахих арав гаруйхан настай дэрмэгэр жаахан охин ч энэ бүх зовлонг биеэрээ туулж явна.

Химийн тасгийн хэвтэж эмчлүүлэх өрөөнүүд нам гүм. Олон цагийн химийн дусал тариа залгуулсан хүмүүс тамирдаж ядардаг болтой. Тасгийн үүдний том өрөөнд өдрийн эмчилгээнд орж буй хүмүүс мөн л дусал залгуулан эгнэн суужээ. Хөгшин залуу гээд нас насны хүмүүсийн ихэнх нь үсээ хусуулжээ. Ядрангуй шаргал царайтай эмэгтэйг Б.Шүр гэдэг. Өвөрхангайгаас ирсэн тэрээр хими, туяа эмчилгээнд хавсарч орж байгаа аж. Мөн л эдийн засгийн хувьд туйлдаж яваагаа ярив. Түүний дэргэдэх сандал дээр химийн дусал хийлгэж буй эмэгтэй хорт хавдрын улмаас гурав дахь удаагаа хагалгаанд ороод байгаагаа ярьж, мөн л хугацаандаа эмчлүүлэх чин хүсэлтэй байгаагаа дуулгав. Биднийг ярилцах зуур дэргэдэх хүмүүс ч мөн ярианд оролцож саналаа хэлж эхэллээ. Бүгд л “Яг хугацаандаа эмчилгээндээ орж баймаар байна” гэцгээсэн юм. Химийн эмчилгээг 21 хоногийн тэр схемийн дагуу л хийхгүй бол үр дүн багасдаг гэдэг болохоор тэдний ингэж хүсэх нь аргагүй л дээ.

Өнгөрсөн онд л гэхэд 7000 шахам хүн хорт хавдартай гэж шинээр оношлогджээ. Нийт 20 гаруй мянган хүн хорт хавдрын улмаас эмнэлгийн хяналтад байдаг юм байна. Тэд хотын төвд шахуу байрлах хавдрын төвийн жижигхэн шар байшинг элэгдтэл эргэлддэг. Тэдний зовлон тэндээ л оволзож байна. Энэ олон жилүүдэд тийшээ өнгийж харсан, санаа тавьсан, асуудлыг олж харсан хүн хэр олон байгаа бол. Хэрэв жаахан ч гэсэн анхаарсан бол өнөөдөр хүмүүс эмчилгээний оочер хэдэн сараар хүлээж, өвдөж шаналж, сөхөрч сөгдөхгүйсэн.

Өнөөдөр монголчууд бие биенээ хайрлаж байна уу, Монголын төрд иргэнээ гэсэн элэг зүрхний бодлого байна уу гэсэн асуулт ХСҮТ-д саатах хугацаанд толгойнд эргэлдсээр байсан юм. Эм тариагүй, хэвтэх ор олдохгүй хүлээж суугаа нэгэндээ сэтгэл гаргаж, мөнгө хуваарилахдаа харамлаж байна. Өнөө муу өвчтөнүүдээ багтааж чадахаа байсан навтгар шар эмнэлгийг доог тохуу хийж байгаа мэт яг дэргэд нь цэрэг, цагдаагийн гоёмсог шилэн барилгууд нүд гялбуулан сүндэрлэн босч байна. Тэнд монголчуудыгаа шийтгэж яллах таатай орчинг бий болгох их ажил өрнөж байна. Монголдоо хайргүй Монгол л гэж энэ байх...

Д.АЛТАНЦЭЦЭГ: ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ТӨСӨВ ХААНАА Ч ХҮРДЭГГҮЙ

ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч, хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Д.Àлтанцэцэгтэй эмнэлгийн ачаалал, эмчилгээний хүртээмжийн талаар ярилцлаа.


-Химийн эмчилгээний тасаг маш их ачаалал, хүлээгдэлтэй байдаг. Одоо танай тасагт хэдэн хүн эмчлүүлж байна вэ?

-Долоо хоногт химийн эмчилгээний тасгаар 60 гаруй, өдрийн эмчилгээгээр 75-80 хүн, жилдээ 6100 орчим хүн эмчилгээ хийлгэдэг. Өнөөдрийн байдлаар тасагт 21 хүн эмчлүүлж байна. Өдрийн эмчилгээнд 30 гаруй хүн бий.

-Өдрийн эмчилгээнд арай хөнгөн хүнээ авдаг уу?

-Цөөн 1-2 өдрөөр эмчлүүлэх боломжтой хүнийг авдаг. Голдуу 46-48 цагаар эмчилгээ тасралтгүй хийгддэг хүмүүсээ тасагт хэвтүүлэхийг чухалчилдаг боловч өвчтөн өөрөө хэвтэж хийлгэхийг хүссэн, эсвэл өндөр настай, өдрөөр явах боломжгүй хүмүүсийг бас хэвтүүлэн эмчилдэг.

-Хими эмчилгээний урт хугацааны хүлээгдэл, дараалал юунаас болж байна вэ?

- Химийн эмчилгээний тасаг хэвтэн эмчлүүлэх 20 ортой. Өдрийн эмчилгээнд өдөрт 30 гаруй хүн авах боломжтой. Гэтэл 2019 онд л гэхэд манайд 7000 шахам хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Тэдний 50 орчим хувь нь хими эмчилгээ хийлгэсэн байна. Тэд хавдрын үе шатаасаа хамаараад химийн эмчилгээнд олон удаагийн давтамжтай орох ёстой. Хамгийн багадаа 6-8 удаа ордог. Хэрэв эмчилгээ хийх явцад хавдар дахих, эсвэл өөр газар үсэрхийлэл гараад ирвэл эмчилгээний схемээ сольж, тариагаа өөрчилдөг. Энэ тохиолдолд дахиад химийн эмчилгээгээ шинээр эхэлдэг. Хавдрын дахилт, үсэрхийлэл илрээгүй, төлөвлөсөн эмчилгээ дууссан бол хяналтдаа авдаг. Байгууллагын төсвийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болсноор өдрийн эмчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдсэн хэдий ч сард хэрэглэгдэх эмийн төсөв сарын эхний 14 хоногт дуусан дахиад л эмчилгээ тасалдах, өвчтөн өөрөө эмээ худалдан авах, эсвэл дараагийн сарыг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрдэг.

Хөдөө орон нутаг, улсын хэмжээний үйлчилгээ үзүүлдэг төв учраас бүх хүмүүс манайх руу ирэх сонирхолтой байдаг. Хавдрын химийн эм өндөр үнэтэй, тэр өртөг зардлыг төр даах хуультай ч эмнэлгүүдийн төсөв хүрэлцдэггүй, химийн өдрийн эмчилгээ нь даатгалд орсон боловч даатгалаас авч байгаа мөнгө нь бодит зардлаа нөхөх боломжгүй шалтгаанаар дүүрэг, орон нутгийн эмнэлгүүд хавдрын химийн эмчилгээ хийх дургүй байдаг.

-Жилээс жилд хавдрын өвчтэй хүмүүс нэмэгдэж байна. Ийм байхад эм тарианы төсвөө нэмж болдоггүй юм уу?

-2010 онд манай эмийн төсвийн 18 хувийг химийн эм эзэлж байсан. 2018 оноос манай эмийн төсвийн 22-25 хувийг химийн эм бэлдмэлд зарцуулж байна. Харахад химийн эмчилгээнд зарцуулж байгаа мөнгө өсч байгаа мэт боловч валютын ханш, бусад зардлаас болоод дорвитой өсөлт болж чаддаггүй. 2018 онд химийн эмчилгээнд 5500 хүн эмчлүүлж байсан бол 2019 онд 6100 болж 11 хувиар өссөн. 2019 онд бид тендерээр 1,2 тэрбум төгрөгийн эм бэлдмэл авсан ч эмчилгээнд хүрээгүй тул 223 сая төгрөгийн эм бэлдмэлийг нэмэлтээр авч хэрэглэсэн.Гэтэл энэ бол зөвхөн өргөн хэрэглээний химийн эм бэлдмэл авсан дүн. Өндөр үнэтэй бай эмүүд ороогүй шүү.

-Бай эмчилгээ даатгалд байдаггүй учраас хувь хүмүүс өөрсдөө худалдаж авч хийлгэдэг гэсэн үү?

-Тэгдэг. Манай эмч нарын хийсэн судалгаагаар 2017 онд хөхний хавдрын үед хэрэглэдэг трастузумаб бай эмчилгээг 30 гаруй хүнд хийх ёстой байснаас зургаан хүн л өөрөө авч, бусад нь хөрөнгө мөнгөний боломжгүй гээд авч чадаагүй байна. 2018 оноос эмнэлэг эмийн төсөвтөө багтаан хоёр төрлийн бай эмийг цөөн тоогоор авч эмчилгээнд хэрэглэсэн. Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сараас он дуустал хөхний хавдрын улмаас 54 хүн, ходоодны хавдрын улмаас гурван хүн трастузумаб бай эмчилгээ хийлгэсэн. Хөхний хавдрын үед энэ бай эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн бүтэн жилээр буюу 18 удаа хүртэл хийх ёстой. (хөхний хавдартай бүх хүнд хийдэггүй) Гэтэл энэ бай эм нэг удаа авч хийлгэхэд үйлдвэрлэгчээсээ хамааран 1,7 саяас 2,3 сая хүртэл төгрөгийн үнэтэй. Энэ бай эмийг хэрэглэж байх явцад хавдар дахих юм бол дахин өөр төрлийн бай эмчилгээ хийдэг. Энэ үед нэг сар уух эм нь л таван сая төгрөгийн үнэтэй. Заалт нь өвчин даамжрах хүртэл ууна. Тэгэхээр хэдэн сар ч ч ууж болно гэсэн үг. Хагас жил уулаа гэхэд 30 сая төгрөг хэрэгтэй болно. Манайд хоёр жил шахам бай эмчилгээ хийлгэж байгаа хүн бий. Тэр хүн өнөөдрийг хүртэл эмэндээ 60 сая төгрөгийг хувиасаа зарцуулсан байх жишээтэй.

-Хүмүүс өөрөө хүсвэл аваад хийлгэдэг юм уу?

-Бид оношоо тавиад “Боломжтой бол химийн тариан дээр чинь ийм эмчилгээ нэмж хиймээр байна” гэсэн санал тавьдаг. Нэг удаа хийхэд 3 сая төгрөг шаардлагатай бай эм ч бий.Хүмүүс эхний нэг хоёр удаагийнхыг бол аваад хийлгэчихдэг юм. Сүүлдээ боломжгүй гээд эмчилгээгээ орхих тохиолдол бий. Энэ бол хожуу үеийн үсэрхийлсэн хавдарт хийхэд үр дүнтэй эмчилгээ боловч их үнэтэй.

Энэ бол хавдраар өвдсөн хүмүүст маш том дарамт болж байна. Мэнгэний хавдрын үед хэрэглэдэг бай эмчилгээний нэг сар уух эм нь 8 сая төгрөг гэх мэт маш өндөр үнэтэй л дээ. Бай эмчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулж өгөхгүй бол төсөв дийлэхгүй, эмнэлэг ч авч чадахгүй.Өвчтөнүүд өөрсдөө авч бүр ч дийлэхгүй. Манайд эмчлүүлж байгаа нэг эгч л гэхэд нэг сар ууж байгаад больсон. Хүүхдүүдээ өрөнд оруулж үхээд яахав гээд хаячихаж байгаа юм.

-Ер нь эмнэлгийн эм тарианы төсөв хаанаа ч хүрдэггүй юм байна. Ийм байхад яаж тийм өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ хийж чадах вэ дээ?

-Хавдрын эмнэлгийн төсөв хаанаа ч хүрдэггүй. Гэтэл өвчлөл нэмэгдсээр байгаа. Одоогийн төсвөөр бол сард төлөвлөсөн эм тариа 7-14 хоногийн эмчилгээнд л хүрдэг. Манайд хэрэглэж байгаа бай эмүүд 2000-аад оны эхнээс өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдээд эхэлчихсэн. Манай эмч нар өндөр хөгжилтэй оронд суралцаад ирсэн, эм тариа нь байвал эмчлэх арга техникээ эзэмшсэн хүмүүс. Хамгийн гол асуудал төсөв мөнгө л байна даа.

Хавдраар шаналж яваа хүмүүс насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн ч үр шимийг нь хүртэж чадахгүй байна гэж их бухимддаг. Өндөр үнэтэй хагалгааны багаж хэрэгслийг даатгалд оруулсан шиг өндөр үнэтэй тусламж үйлчилгээг даатгах ёстой. Энэ талаар бид 2013 оноос л санал тавьж байгаа ч одоог хүртэл ямар нэгэн шийдэл алга. Бай эмүүдийг яаралтай даатгалд оруулах ёстой. Гурван саяын эмийг 80 хувийг нь улс төлөөд 20 хувийг нь өвчтөн төлбөл хавьгүй хөнгөн тусна.

-Орон нутаг болон дүүргүүдэд химийн эмчилгээ хийдэг бол танай эмнэлгийн ачаалал багасах уу?

-2017 онд Нийслэлийн эрүүл мэндийн газар, манай эмнэлэг хоёр хамтран ажиллах гэрээ хийснээр нийслэлийн бүх дүүрэгт хавдрын өдрийн хими эмчилгээг ажиллуулах тасаг нээж, эмч сувилагч, эм найруулагчдыг багаар нь сургаж өгсөн. Үүний ачаар дүүргүүд хими эмчилгээ хийгээд эхэлчихсэн. Гэхдээ төсвийн мөнгө хэмжээтэй болохоор эм нь дуусчихдаг зовлон бий. Дүүргүүд бүгдээрээ хими эмчилгээ хийвэл бидний ачаалал бага ч гэсэн буурна л даа. Гэтэл хүн хүчний дутагдал гэсэн том асуудал хаа сайгүй байна. Хөдөө орон нутагт өнгөрсөн жилүүдэд нийт 40 гаруй химийн эмч бэлтгэгдсэн ч хими эмчилгээ хийдэг аймаг маш цөөн. Химийн эмийн төсөв хамаг мөнгийг нь авчихдаг болохоор дарга нарт химийн эмчилгээг хөгжүүлэх сонирхол алга. Бас нэг асуудал нь химийн тасагт ажилладаг хүмүүс хортой нөхцөлийн нэмэгдэл авдаггүй. Амбулаторийн сувилагч, манай тасгийн сувилагч хоёр ижилхэн цалин авдаг. Эмч нар ч ялгаагүй. Ингэхээр хэн ч хортой нөхцөлд ажиллаад байхыг хүсэхгүй, энгийн нөхцөлд ажиллахыг илүүд үзэж таарна аа даа. 21 аймаг, есөн дүүрэг, манай эмнэлэг гээд үзэхэд 100 хүрэхгүй эмч, сувилагч байдаг нь цаанаа ийм шалтгаантай.

-Хавдрын эмч, сувилагч нар хангалттай бэлтгэгдсэн, гэхдээ хортой нөхцөлийн нэмэгдэл гэж байхгүй учраас өөр чиглэлээр ажиллаад явчихдаг гэж ойлголоо. Хорт хавдартай өвчтөнд үйлчилж байгаа эмч нарт хортой нөхцөл гэдэг талаасаа яг ямар сөрөг нөлөөлөл илэрдэг вэ?

-Манай тасгийн олон сувилагч, эмч нар харшилтай. Зарим нь одоо ажлаасаа гарна л гэж байна. Химийн тариа хавдартай хүмүүсийн шээс, өтгөн, арьс, амьсгалаар нь ялгарч байдаг. Бид тэр агаараар нь амьсгалж, биеийг нь үзэж байгаа гэхээр яах аргагүй хортой нөхцөл шүү дээ. Манай тасагт орж ирсэн хүмүүс, манай өвчтөнүүд “Айхавтар үнэртэй шүү. Та нар яаж байнга энд байдаг юм бэ” гэдэг.Бас хортой нөхцөл гэж үздэггүй гэхээр бүр ч гайхдаг.

-Химийн эмчилгээг хэд хоноод давтан хийлгэх ёстой байдаг вэ. Тэр хугацаандаа эмчлүүлж чадахгүй бол сөрөг нөлөөтэй юү?

-Одоо манай хэвтэж эмчлүүлэх оочерт 220 гаруй хүн долдугаар сарын 1-нээс хойш хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, 35-40 хоногийн хүлээгдэл байна. Ноднин орны оочер 150-160 дотор эргэлдэж, 25-28, зарим үед үед 15-20 хоног хүлээгдэж, овоо жигдэрч байсан юм. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд орны оочер эрс нэмэгдэж, хүлээх хоног нь уртассан. Уг нь эмчилгээ 21-28 хоногт тодорхой яг тогтсон хугацаанд л давтан хийгдэж байх ёстой. Зарим хүн 14 хоноод ч ирэх ёстой байдаг. Гэтэл энэ хугацааг барих ямар ч боломжгүй болсон. Жишээлэхэд өндөр үнээр бай эм авч яваа хүмүүсийг хугацаа алдуулмааргүй байгаа юм. Ганц нэгийг нь аваад хийхээр удаан хүлээсэн хүмүүс бухимдаад эхэлдэг. “Яагаад миний өмнүүр оруулчихав, би ч адилхан өвчтэй, намайг үх гэж байгаа юм уу” гэж бухимддаг.

Ж.ЖАВХЛАН: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ.

ХСҮТ-ийн Эм зүйн албаны дарга Ж.Жавхлангаас хавдрын эм тарианы хүртээмжийн талаар тодрууллаа.


-Хавдрын химийн эмчилгээний эм тариа тасалдлаа гэсэн гомдол их байдаг. Эм тарианы хүрэлцээ хэр байна. Ер нь хичнээн төрлийн эм тариа хэрэглэдэг юм бэ?

-Таны асуултад хариулахын тулд төсөв ярих хэрэгтэй болно. 2019, 2020 оны байдлаар нийт 5.2 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх тендер зарласан. Химийн эмчилгээнд гэхэд 1.2 тэрбум төгрөг, бусад эм тарианд тэрбум гаруй, лабораторид 1.3 тэрбум, эмнэлгийн хэрэгсэлд тэрбум орчим гээд дөрвөн категоричлолд хуваахад 5.2 тэрбум төгрөг болж байгаа. Химийн эмчилгээний хувьд манайх Цитотоксик буюу хавдрын эсийг хордуулж үхүүлэх үйлчилгээтэй эмүүдийг ямар оноштойгоос нь шалтгаалаад өөр өөр схемийн дагуу сонгож хэрэглэдэг. Жилд 1.2 тэрбум төгрөгийг химийн эмчилгээнд зарцуулдаг гэхэд нэг сарын хэрэглээ нь дунджаар хоёр долоо хоногт хэрэглээд л дуусдаг. Тэгээд л химийн тасагт ачаалал үүсч, оочер дараалал нь дийлдэхгүй байгаа юм. Яг хүртээмжтэй эм авъя гэвэл сард 170-180 сая орчим төгрөгт химийн эм, тариа авбал эмчилгээ үйлчилгээнд хүртээмжтэй болох юм. Дэлхий нийт ямар байна гээд харах юм бол 2010 он хүртэл хавдрын эсрэг бай эмчилгээ яригдаж хэрэглэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар иммун эмчилгээг хөгжүүлж байна.

2028 он гэхэд Европ уушгины хавдрыг бүрэн эмчилдэг болно гэж зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй харьцуулахад манайх асар хойно л явж байна. Одоо манайд голлон хэрэглэж байгаа Цитотоксик эмийн хэрэглээ багасаад дэлхий нийт аль хэдийнэ, иммун эмчилгээнд орчихсон.

-Хавдраар өвдсөн хүмүүс бай эмчилгээний тухай яриад байдаг. Манайд хэрэглэх боломжгүй байна уу?

-Бид яахав зах зухаас нь хэрэглэж байгаа. Бай эмчилгээ бол өртөг өндөртэй. 100 сая төгрөгөөр эм авахад 20 хүний л эмчилгээ болж байх жишээтэй. Эм авахаас гадна оношлуур нь заавал байх ёстой. Тэр нь бас өртөг өндөртэй. 100 саяын бай эмчилгээ хийхэд 200 саяын зардал гаргана. Ингээд хийлээ гэхэд нийт хавдартай хүмүүст хаана нь ч хүрэхгүй.

-Бай эмчилгээг манайд хийдэг үү?

-Хийж байгаа. Гэхдээ маш цөөн. Тухайн хүний шинжилгээний оношийг харж байж хийдэг заалттай. Өртөг өндөртэй болохоор хүмүүс тэр болгон хийлгэж чаддаггүй.Даатгалд байдаггүй болохоор бай эмчилгээг хувь хүн 100 хувь өөрөөсөө төлбөрөө төлж хийлгэдэг. Эмнэлгийн зүгээс ганц хоёр удаагийнхыг л өгдөг. Бай эмчилгээ бол стандарт эмчилгээнээс хавьгүй өндөр технологийн дэвшилттэй. Эдийн засгийн байдлаасаа болоод хүмүүс хийлгэж чадахгүй л байгаа юм.

-Одоо манайд яавал эм хүрэлцээтэй болохоор байна вэ?

-Даатгалын системээ л зөв ажиллуулах хэрэгтэй. Тухайн хүний ажилласан жил, эрүүл мэндийн даатгал төлсөн байдлаас нь шалтгаалж, үнэтэй эмчилгээний зохих хувийг даатгалаас төлдөг болох хэрэгтэй. Гурван сая төгрөгийн 2-2.5 саяыг даатгалаас төлдөг болбол хүн бүр л даатгалаа төлдөг, ач холбогдол өгдөг болно. Дараагийн асуудал юу байна гэхээр эмнэлгийн санхүүжилт даатгалаас тодорхой хувь, төсвөөс үлдсэн нь орж ирдэг. Манай эмнэлгийн эм тариа дууслаа гэхэд нэмэлтээр авчихдаг. Тэгэхэд танай сарын даатгалын төлөвлөгөө дуусчихсан, төсөв чинь хэтэрчихсэн гээд даатгал мөнгөө өгдөггүй. Гэтэл өвдсөн хүмүүс эмчлүүлэх шаардлагатай байдаг. Иймэрхүү бэрхшээл, асуудал байна.

-Эм, эмнэлгийн хэрэгсэлд жилд 5.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэхэд хаанаа ч хүрдэггүй юм байна. Хэд байвал боломжийн байх вэ?

-Бид үйлдлийн стандартуудынх нь дагуу тооцоолоод гаргасан. Дор хаяж найман тэрбум төгрөг болгож байж доголдолгүй ажиллах боломжтой.

-Химийн эмчилгээний эм тариаг аль улсаас оруулж ирдэг вэ?

-Энэтхэгээс. Дэлхий нийтэд энэтхэг эм хямд байна. Өндөр хөгжилтэй өөр улс орноос авъя гэхээр манай төсөв хүрдэггүй. 1.2 тэрбум төгрөгөөр химийн эмчилгээний нэг жилийн эм тариаг багтааж авъя гэхэд энэтхэг эм л авна. Хэрэв бид Япон, Солонгос, Тайваниас өндөр чанартай химийн эм, тариа авъя гэхэд гурав дөрөв дахин үнэтэй байдаг. Тэгвэл зөвхөн химийн эмчилгээнд арван хэдэн тэрбум төгрөг зарцуулна. Улс бодлогын түвшинд дэмжээд, улс хоорондын гэрээгээр ч юм уу ийм эм, тариаг хангаж өгвөл бид тэр хэмжээнд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн.

Хувиараа эм тариагаа аваад ирвэл бид хийгээд өгдөг. Энэ жил 600-гаад химийн эмчилгээ гаднаас авчирч хийлгэсэн. Үүний 400-гаад нь бай эмчилгээ. Мөн өвчтөнүүд гадаадад эмчлүүлж байгаад үлдсэн эмээ авчирч хийлгэдэг.

Бидний сурвалжлага энэ хүрээд өндөрлөж байна. Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж, үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн бодит байдал, эм тариа, орны хүрэлцээ, оочер дараалал иймэрхүү л байдалтай байна. Олон жил ийм байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Тиймээс хамгийн их хүлээлт үүсгэдэг химийн эмчилгээний тасгийн эрхлэгчтэй ярилцлаа. Эм хангамж хариуцсан даргаас учир байдлыг тодрууллаа. Тэд бүгд л төсөв хүрэлцэхгүйн зовлон ярьж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн аргацааж буйгаа учирлаж байна. Тэнд цаг наргүй зүтгэж байгаа энгийн бор эмч, ажилтнуудын буруу гэж юу байхав.

Харин одоо яах вэ. Ямар бодлого шийдвэр гаргавал асуудал нааштай болох бол, эрүүл мэндийн даатгалын системийн өөрчлөлт шинэчлэл яригдаж эхэлсэн үү, салбарын яам асуудлыг хэр анхаарч байгаа зэрэг олон асуудлыг манай сонин үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619328
0 эможи

chersley Kate
2023-10-25 20:13
Gracias al Dr. Ofua Ofure de Great Herbal Healing Home por curarme del herpes, de hecho, le estoy agradecido, señor, he tenido herpes durante un par de años y he probado todo tipo de medicamentos para deshacerme de él, todo fue en vano. hasta que leí un comentario sobre el remedio herbal del Dr. Ofua Ofure, decidí probarlo y he aquí que después de 21 días de aplicar su medicamento estoy totalmente libre de herpes, no más picazón ni herpes labial, me hice la prueba y ahora es negativo, si Si desea deshacerse del herpes, aquí tiene la solución. Visite o comuníquese con el Dr. Ofua Ofure de la siguiente manera. Correo electrónico: thegreatherbalhealinghome @ gmail. com Sitio:( https :/ / dr-ofua-ofure-herbal-healing-home.business.site) WhatsApp/Llamada: 2347059497969
Ken
2022-01-08 07:14
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн Эдгэр, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчтэй холбоо барьж, тэр надад илгээсэн Найман хоногийн турш эм уусны дараа би эдгэрч, батлагдлаа Анагаах ухааны эмч, миний найз ч гэсэн түүнтэй ГЕРПЕС-ийн талаар холбоо барьсан эмчлэх, одоо би ургамлын гаралтай эмэнд хүч чадал байдаг гэдэгт итгэдэг, тэр үүнийг гайхаж байсан Энэ гэрчлэлээ хуваалцахаар өнөөдөр намайг ирүүлээч, Та мөн янз бүрийн өвчний талаар холбоо барьж болно, тэр найдвартай бөгөөд үр дүнтэй байдаг DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН drosunborherbalremedy@gmail.com мөн түүний whatsapp дугаараар холбогдож болно 2348059301459. drosunborherbalremedy@gmail.com
Ken
2022-01-02 18:16
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн Эдгэр, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчтэй холбоо барьж, тэр надад илгээсэн Найман хоногийн турш эм уусны дараа би эдгэрч, батлагдлаа Анагаах ухааны эмч, миний найз ч гэсэн түүнтэй ГЕРПЕС-ийн талаар холбоо барьсан эмчлэх, одоо би ургамлын гаралтай эмэнд хүч чадал байдаг гэдэгт итгэдэг, тэр үүнийг гайхаж байсан Энэ гэрчлэлээ хуваалцахаар өнөөдөр намайг ирүүлээч, Та мөн янз бүрийн өвчний талаар холбоо барьж болно, тэр найдвартай бөгөөд үр дүнтэй байдаг DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН drosunborherbalremedy@gmail.com мөн түүний whatsapp дугаараар холбогдож болно 2348059301459. drosunborherbalremedy@gmail.com
Ken
2022-01-02 18:16
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн Эдгэр, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчтэй холбоо барьж, тэр надад илгээсэн Найман хоногийн турш эм уусны дараа би эдгэрч, батлагдлаа Анагаах ухааны эмч, миний найз ч гэсэн түүнтэй ГЕРПЕС-ийн талаар холбоо барьсан эмчлэх, одоо би ургамлын гаралтай эмэнд хүч чадал байдаг гэдэгт итгэдэг, тэр үүнийг гайхаж байсан Энэ гэрчлэлээ хуваалцахаар өнөөдөр намайг ирүүлээч, Та мөн янз бүрийн өвчний талаар холбоо барьж болно, тэр найдвартай бөгөөд үр дүнтэй байдаг DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН drosunborherbalremedy@gmail.com мөн түүний whatsapp дугаараар холбогдож болно 2348059301459. drosunborherbalremedy@gmail.com
Rogar Walker
2021-02-24 05:48
Намайг АНУ-ын Нэгдсэн Улсын (Техас) ганц бие ААВ РОГАР УОЛКЕР гэдэг.Би Дуба баба олимиумигийн тусламжийг авахгүй бол би ХДХВ-ийн халдвар авсан байсан, мөн би хорт хавдар туссан гэж эмч хэзээ ч очихгүй гэж бодож байсан. зүүн хөхөндөө мэс засал хийлгэхдээ би маш их уурлаж, өөрийгөө алах юмсан гэж бодлоо, дараа нь хуучин коллежийн найзтайгаа таарч, дараа нь би түүнд өөрийнхөө түүхийг ярьж өгөөд тэр нулимс дуслуулан намайг тайвшруулсны дараа тэр эдгээр агуу хүмүүс байдаг гэж надад хэлсэн. хэн надад өвс, үндэс өгөх вэ, тэр надад Др Баба Олибиумаас өвс авахад л надад хэдэн мөнгө хэрэгтэй болно гэж хэлсэн, мөнгө хэзээ ч бодож байгаагүй асуудал байсан, гэхдээ би өөрийгөө эдгээнэ гэж хэлсэн хэсэг хугацааны дараа би тэр өвсийг авч, тэр өдөр бүр яаж хэрэглэхээ надад хэлээд өвсийг ердөө 1 сар хэрэглэнэ гэж хэлээд дараа нь 1 сарын дараа эмнэлэгт үзлэгт хамрагдах ёстой байсан тул зааврыг маш няхуур дагаж мөрдөж, надад итгэж болох уу? Энэ нь 1 сар болоогүй бөгөөд би эргэж ирсэн а Дахин нэг жил ирэх гэж байгаа тул ирэх жилийн өвчинийг дагаж мөрдөхийг зөвшөөрөхгүй байхын тулд эмч баба олубумитай холбоо бариарай (dr.baba.olubunmi@gmail.com), тэр танд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн, баяртай байна. Түүнтэй .... (dr.baba.olubunmi@gmail.com) хаягаар холбогдоорой, ЭСВЭЛ ТЭР ЗАЛГАХ БОЛОМЖТОЙ БАЙНА УУ эсвэл WHATSAPP ( 12527772105) Рогар Волкерийг адислаж байгаарай. Тэрээр эмчлэх талаар онцгой юм1. ХДХВ / ДОХ / 2. HERPES3. ХАВДАР / 4. АЛС5. ЭЛЭГЖҮҮЛ Б / 6. ЧШХ ӨРВӨГ7. ХҮНИЙ Папилломавирусын өвчин (ХПВ) / 8. АЛЖЕЙМЕР9. LUPUS (Lupus Vulgaris эсвэл Lupus Erythematosus)Мөн бусад10. Олон склероз11. Шизофрения12. 13. Сүрьеэ Нефрит ба нефроз 14. Бүх халдваруудбусад бүх эдгэршгүй өвчин (dr.baba.olubunmi@gmail.com) ЭСВЭЛ ТҮҮНИЙГ ДУУДАЖ БОЛОМЖТОЙ, эсвэл WHATSAPP БОЛНО ( 12527772105)
suo
2020-09-16 14:11
Би хорт хавдраас хэрхэн яаж эдгэрдэг тухай эмч маань эмнэлэгт хэвтэхэд надаас татгалзаж, миний найз надад хэд хэдэн өвчнийг эдгээсэн гэж хэлсэн доктор okos ургамлын гаралтай байшингийн талаар надад маш их зүйлийг ярьсан. ХДХВ, ХЕРПЕС, ХАВДАР болон бусад олон төрлийн үхлийн өвчин зэрэг өвчнүүдтэй холбогдсон тул би түүнтэй холбоо барьсан бөгөөд тэр найман өдрийн дараа тэр надад хамгийн их гайхшрал төрүүлсэн тэр эмийг надад дахин илгээсэн. аз жаргалаар дүүрэн байгаа тул би энэ сайн мэдээг тэнд эсвэл нэг өвчнөөр шаналж байгаа хүмүүст үргэлж талархаж, үргэлж хуваалцаж байх болно гэж амлаж байна, яагаад гэвэл чамд найдлага байгаа тул түүнтэй холбоо бариарай, миний найз нөхдийн олонх нь өвчнийг чинь тайлах болно. Ургамлын гаралтай эмчилгээний үр шимийг нь хүртэж, өөр эмэгтэйтэй зугтсан нөхрөө илбэдэхэд надад тусалдаг. DR OKOS ургамлын гаралтай гэр бол таны асуудлыг шийдэх шийдэл юм. Др окос шиг хүн байхад яагаад хүлээгээд зовох юм аливаа өвчнийг эмчлэх боломжтой ХДХВ / ДОХ Хорт хавдар / HEPATITIS B ВИРУС, HERPES ASTHMA, FIBROID, ЗҮРХНИЙ АЖИЛЛАГАА Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, АЛДСАН ИЛЛЭГ ХАЙРТАЙ ТАТАЛТ ЦОХИЛТ Бэлгийн замаар дамжих өвчин чимээгүй битгий үхээрэй, түүнтэй холбоо барихад л хангалттай, okosherbalhome@gmail.com, мөн та түүний 2348134156715 ватсап дугаараар холбогдох боломжтой. okosherbalhome@gmail.com
zochin
2020-08-21 11:33
yduu mongold amidrch bgaa shuudee altantseteseg mini.
Зочин
2020-08-21 10:46
zochin
2020-08-21 10:25
chavdar zaluujaad ??? uuniig yaach estoi be ???,
keyboard_arrow_up