А.АМБАСЭЛМАА: Гурван энхийг сахиулагч эдгэж, дараагийн сувилалд шилжлээ

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.

750 хүний шинжилгээнд коронавирусийн ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул 750 хүнд шинжилгээ хийсэн. 750 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал,

  • Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 78 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 давтан шинжилгээ,
  • Орхон аймагт, Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй эмч, резидэнт 27 хүний давтан шинжилгээ,
  • Сувиллын ажиглалтад байгаа 47 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 12 хүний сорьцийг шинжлэхэд СӨРӨГ гарсан.
  • Мөн тусгаарлан ажиглах байранд байгаа 8 хүний давтан шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан 77,
  • Дарханд тусгаарлагдсан 58, 
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ, 
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Сэлэнгэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 2
  • Баруун хараад долоон хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. 

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан гурван хүн өнөөдөр эдгэрч, сувиллын ажиглалтад шилжсэн байна. Тэд 27, 22, 31 настай эрэгтэй, энхийг сахиулагчид юм. Ингэснээр Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн 298 тохиолдлын 281 нь бүрэн эдгэрээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж буй бөгөөд 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр иргэн хүндэвтэр байгаа" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619294
1 эможи

Зочин
2020-08-20 16:52
Зочин
2020-08-19 17:26
Зочин
2020-08-19 12:38
keyboard_arrow_up