Д.Нарангэрэл: Ховд аймагт өчигдөр тарваган тахлын улмаас нэг хүн нас барлаа

2020 оны 8 сарын 12

Arslan.mn

Ховд аймагт өчигдөр нэг хүн тарваган тахлын улмаас нас баржээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн үед манай улсад тарваган тахал өвчний эрсдэл их гарч байна.

Тухайлбал, Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй гэртээ хоёр тарвага худалдаж аваад өвчсөний улмаас халдвар авч, тарваган тахлын булчирхайн хэлбэр болох үжлээр хүндэрч өчигдөр шөнө нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Энэ он гарсаар тарваган тахлын дөрвөн тохиолдол батлагдсаны хоёр нь эндсэн. Тэдгээр хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй, эмнэлэгт ирээд нэг өдөр байгаад л нас барсан. Иймд иргэд тарвагатай харьцахгүй байх, тарваганы мах хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа тарваганы мах өвчиж байх явцдаа гараа зүсэж халдвар авсан тохиолдол гарлаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
619101
2 эможи

Зочин
2020-08-12 18:49
Зочин
2020-08-12 12:50
keyboard_arrow_up