Д.Нарангэрэл: Амны хаалтын хэрэглээ өдрөөс өдөрт буурч байна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдэж 1,973,600 хүн өвчилж, 12 сая хүн эдгэрэн эмнэлгээс гарсан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн нийтээр 273 хүн коронавирусийн халдвар авч, 6,000 гаруй хүн эндээд байна. Сүүлийн арав гаруй хоног коронавирусийн халдварын дэгдэлт эрчимжиж байгаа. Иймд дэлхий нийтээр хамтран коронавирустэй тэмцэх цаг нэгэнт болсныг ДЭМБ-ийн захирал онцолсон.
ОХУ-д сүүлийн 25 цагт 5,180 хүн шинээр халдвар авч 77 хүн эндсэн байна.
ОУ-ын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тухайн орны нийт хүн амын 60-70 хувь буюу нарийвчилбал, 66 хувь нь COVID-19-ийн эсрэг дархлаа бий болсон үед халдварын хоёр дахь давлагааг хохирол багатай даван туулж чадна гэж үзсэн байна.
Одоогийн байдлаар ийм өндөр хувьтай дархлаа тогтсон улс нэг ч алга. ОХУ гэхэд нийт хүн амынхаа 20 хувь, Герман улс нийт хүн амынхаа 14 хувьд нь дархлаа тогтсон байж магадгүй гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар дэлхийн бүх улс орон, бүх хүн эрсдэлтэй гэж эрдэмтдийн хамтарсан судалгааны дүн харуулж байна.
Мөн АНУ-ын томооохон мужийн нэг сургуульд багш, сурагчид нь коронавирусийн халдвар авсан. Манай улсад удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүддээ амны хаалтаа зүүж хэрэглэхийг уриалж байна" гэв.
ШУУД ҮЗЭХ: