Алтанбулагийн боомтоор татаж авсан иргэдийг Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлав
2020 оны 8 сарын 10
УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжиллээ.
2020 оны 8-р сарын 09-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ.
Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан байна. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад авахаар автобусаар тээвэрлэсэн байна. Алтанбулаг автозамын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын 7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн, 9-нд 61 иргэн хилээр нэвтэрчээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
1
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
619032
1 эможи
Зочин
2020-08-10 18:52
Зочин
2020-08-10 12:40
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс