Цар тахлын үед хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавиарай
2020 оны 8 сарын 04
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.
Үүнд:
- Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх
- Хүүхдэдээ COVID-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах
- Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх
- Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
- Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх
- Найз нөхөдтэйгөө цахимаар харилцах боломж олгох
- Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих
- Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх
- Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх
- Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах хэрэгтэй.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618899
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс