ЭХЭМҮТ “ISO 9001:2015“ үнэлгээг амжилттай хамгаалжээ
2020 оны 8 сарын 03
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн Яаралтай тусламжийн тасаг ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны хоёр дахь шатны үнэлгээг амжилттай хамгаалсан тухай ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр цахим хуудаснаа мэдээлжээ.
Энэхүү үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллага болох ХБНГУ-ын "DQS" компанийн тэргүүлэх аудитор цахимаар өнгөрсөн сарын 30,31-нд хийж гүйцэтгэсэн байна. ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015, чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг хоёр дахь удаагаа анхааруулга нөхцөлгүйгээр 100 хувь хангажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618844
1 эможи
Зочин
2020-08-03 16:11
Зочин
2020-08-03 12:53
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс